ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн халдвар 1297 тохиолдол илэрч, хоёр хүн нас баржээ

O.Admin
2022-02-11

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 1297 тохиолдол /Улаанбаатарт 593, орон нутагт 599, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, 41-ээс 60 насны нэг, 61-ээс 80 насны нэг, нийт хоёр /эмэгтэй 1, эрэгтэй 1/ иргэн нас баржээ.

Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.

  • Хэвтэн эмчлүүлж буй 6219 хүний
  • 1127 нь хүүхэд,
  • 479 нь жирэмсэн эмэгтэй байна.

Гэрийн хяналтад 22303 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:

  • Хөнгөн 1566
  • Хүндэвтэр 3986
  • Хүнд 599
  • Нэн хүнд 68 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.