ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн халдвар 553 тохиолдол илэрч, нэг хүн нас баржээ

O.Admin
2022-02-14

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 553 тохиолдол /Улаанбаатарт 315, орон нутагт 238, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, 81-ээс дээш насны нэг /эмэгтэй 0, эрэгтэй 1/ иргэн нас баржээ.

Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.

  • Хэвтэн эмчлүүлж буй 6822 хүний
  • 1228 нь хүүхэд,
  • 509 нь жирэмсэн эмэгтэй байна.

Гэрийн хяналтад 22787 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:

  • Хөнгөн 1808
  • Хүндэвтэр 4341
  • Хүнд 615
  • Нэн хүнд 58 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.