ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн халдвар 609 тохиолдол илэрч, хоёр хүн нас баржээ

O.Admin
2022-02-15

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 609 тохиолдол /Улаанбаатарт 286, орон нутагт 323, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, 61-ээс 80 насны нэг, 81-ээс дээш насны нэг, нийт хоёр /эмэгтэй 0, эрэгтэй 2/ иргэн нас баржээ.

Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.

  • Хэвтэн эмчлүүлж буй 6520 хүний
  • 1337 нь хүүхэд,
  • 497 нь жирэмсэн эмэгтэй байна.

Гэрийн хяналтад 21783 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:

  • Хөнгөн 1780
  • Хүндэвтэр 4116
  • Хүнд 570
  • Нэн хүнд 54 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.