Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 309 тохиолдол /Улаанбаатарт 213, орон нутагт 96, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 4233 хүний
- 920 нь хүүхэд,
- 266 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 13518 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 1140
- Хүндэвтэр 2759
- Хүнд 378
- Нэн хүнд 52 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.