Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 449 тохиолдол /Улаанбаатарт 250, орон нутагт 109, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 3756 хүний
- 914 нь хүүхэд,
- 229 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 12067 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 998
- Хүндэвтэр 2390
- Хүнд 319
- Нэн хүнд 49 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.