Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 525 тохиолдол /Улаанбаатарт 232, орон нутагт 293, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, 0-ээс 20 насны нэг, 41-ээс 60 насны нэг, нийт хоёр /эмэгтэй 0, эрэгтэй 2/ иргэн нас баржээ.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 3409 хүний
- 784 нь хүүхэд,
- 206 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 11429 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 881
- Хүндэвтэр 2185
- Хүнд 294
- Нэн хүнд 49 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.