ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн халдвар 497 тохиолдол илэрч, хоёр хүн нас баржээ

O.Admin
2022-02-24

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 497 тохиолдол /Улаанбаатарт 257, орон нутагт 240, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, 61-ээс 80 насны нэг, 81-ээс дээш насны нэг, нийт хоёр /эмэгтэй 0, эрэгтэй 2/ иргэн нас баржээ.

Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.

  • Хэвтэн эмчлүүлж буй 3238 хүний
  • 767 нь хүүхэд,
  • 194 нь жирэмсэн эмэгтэй байна.

Гэрийн хяналтад 11310 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:

  • Хөнгөн 894
  • Хүндэвтэр 2039
  • Хүнд 260
  • Нэн хүнд 45 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.