Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 517 тохиолдол /Улаанбаатарт 279, орон нутагт 238, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, 61-ээс 80 насны дөрвөн /эмэгтэй 2, эрэгтэй 2/ иргэн нас баржээ.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 3105 хүний
- 734 нь хүүхэд,
- 187 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 9829 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 818
- Хүндэвтэр 2009
- Хүнд 235
- Нэн хүнд 43 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.