Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 255 тохиолдол /Улаанбаатарт 127, орон нутагт 128, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, 41-ээс 60 насны нэг хүн нас баржээ.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 2235 хүний
- 600 нь хүүхэд,
- 111 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 7021 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 574
- Хүндэвтэр 1435
- Хүнд 195
- Нэн хүнд 35 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.