ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн халдвар 323 тохиолдол илэрч, нэг хүн нас баржээ

O.Admin
2022-03-03

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 323 тохиолдол /Улаанбаатарт 169, орон нутагт 154, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, 61-ээс 80 насны нэг хүн нас баржээ.

Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.

  • Хэвтэн эмчлүүлж буй 2104 хүний
  • 564 нь хүүхэд,
  • 107 нь жирэмсэн эмэгтэй байна.

Гэрийн хяналтад 6602 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:

  • Хөнгөн 533
  • Хүндэвтэр 1374
  • Хүнд 169
  • Нэн хүнд 28 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.