Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 232 тохиолдол /Улаанбаатарт 95, орон нутагт 137, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, 61-ээс 80 насны нэг хүн нас баржээ.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 1935 хүний
- 496 нь хүүхэд,
- 107 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 6262 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 492
- Хүндэвтэр 1250
- Хүнд 168
- Нэн хүнд 25 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.