Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын №190 тохиолдол /Улаанбаатарт 136, орон нутагт 54, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, 41-ээс 60 насны хоёр, 61-ээс 80 насны нэг хүн нас баржээ.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 1535 хүний
- 368 нь хүүхэд,
- 86 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 5312 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 389
- Хүндэвтэр 988
- Хүнд 148
- Нэн хүнд 19 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.