ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМЯ: Биеийн байдал нь маш хүнд 12 хүн эмнэлэгт эмчлүүлж байна

O.Admin
2022-03-11

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 219 тохиолдол /Улаанбаатарт 137, орон нутагт 82, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна.

Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.

  • Хэвтэн эмчлүүлж буй 1005 хүний
  • 276 нь хүүхэд,
  • 71 нь жирэмсэн эмэгтэй байна.

Гэрийн хяналтад 3996 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:

  • Хөнгөн 237
  • Хүндэвтэр 660
  • Хүнд 96
  • Нэн хүнд 12 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.