ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМЯ: Биеийн байдал нь маш хүнд 9 хүн эмнэлэгт эмчлүүлж байна

O.Admin
2022-03-14

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 92 тохиолдол /Улаанбаатарт 60, орон нутагт 32, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна.

Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.

  • Хэвтэн эмчлүүлж буй 928 хүний
  • 205 нь хүүхэд,
  • 45 нь жирэмсэн эмэгтэй байна.

Гэрийн хяналтад 3345иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:

  • Хөнгөн 218
  • Хүндэвтэр 604
  • Хүнд 92
  • Нэн хүнд 9 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.