Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 97 тохиолдол /Улаанбаатарт 80, орон нутагт 17, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 856 хүний
- 201 нь хүүхэд,
- 35 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 3016 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 197
- Хүндэвтэр 549
- Хүнд 101
- Нэн хүнд 9 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.