Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 95 тохиолдол /Улаанбаатарт 59, орон нутагт 36, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 727 хүний
- 153 нь хүүхэд,
- 33 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 2427 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 176
- Хүндэвтэр 461
- Хүнд 75
- Нэн хүнд 15 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.