ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өчигдөр 35 тохиолдол шинээр бүртгэгджээ

O.Admin
2022-03-21

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа.

Сүүлийн 24 цагт 35 иргэнээс халдвар илэрчээ. Бүртгэгдсэн халдварын 18 нь нийслэлд, 17 нь орон нутагт батлагдсан байна. Энэ хугацаанд 18 аймагт халдвар бүртгэгдээгүй бол хамгийн олон тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ. Сүүлийн хоногт нас баралт бүртгэгдээгүй.

Одоогоор 565 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 81 нь хүүхэд, 27 нь жирэмсэн эх байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 20 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин өрхийн эмчийн хяналтад 1919 иргэн гэрээрээ эмчлүүлж байна.