Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 46 тохиолдол /Улаанбаатарт 32, орон нутагт 14, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 508 хүний
- 84 нь хүүхэд,
- 23 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 1558 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 161
- Хүндэвтэр 272
- Хүнд 57
- Нэн хүнд 18 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.