Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 85 тохиолдол /Улаанбаатарт 62, орон нутагт 23, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 467 хүний
- 90 нь хүүхэд,
- 23 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 1407 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 117
- Хүндэвтэр 282
- Хүнд 57
- Нэн хүнд 15 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.