ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж чадаагүй шалгуулагчид дахин өгөх боломжтой

O.Admin
2022-04-07

2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын журмын нэгдүгээр зүйлийн 1.5, 1.6 дахь заалтыг үндэслэн 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаагүй шалгуулагчид дахин бүртгэлд хамрагдах боломжтой гэж БҮТ-өөс мэдээллээ. 

Уг хичээлийн эхний шалгалтыг дөрөвдүгээр сарын 2-нд авсан бөгөөд дүн оноог 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр eyesh.eec.mn цахим хуудсанд байршуулах юм байна. Харин дахин шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 13-ны 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Шалгуулагчид eyesh.eec.mn линкээр бүртгүүлнэ.