Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 72 тохиолдол /Улаанбаатарт 44, орон нутагт 28, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 162 хүний
- 14 нь хүүхэд,
- 2 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 690 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 27
- Хүндэвтэр 81
- Хүнд 40
- Нэн хүнд 14 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.