Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 23 цагт халдварын 12 тохиолдол /Улаанбаатарт 10, орон нутагт 2, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 172 хүний
- 11 нь хүүхэд,
- 2 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 547 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 11
- Хүндэвтэр 96
- Хүнд 43
- Нэн хүнд 22 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.