ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш цаг агаарын аюултай үзэгдэл болно гэлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-04-19

Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд мөстөлт, хальтаргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Тухайлбал, маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн өмнөд хэсгээр, Өмнөговь, Дорноговь, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч зарим газар секундэд 24 метр хүрч ширүүсэх бөгөөд Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурна гэлээ.