Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 23 цагт халдварын 30 тохиолдол /Улаанбаатарт 25, орон нутагт 5, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 189 хүний
- 9 нь хүүхэд,
- 4 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 595 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 7
- Хүндэвтэр 117
- Хүнд 55
- Нэн хүнд 10 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.