Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 23 цагт халдварын 30 тохиолдол /Улаанбаатарт 24, орон нутагт 6, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 203 хүний
- 9 нь хүүхэд,
- 4 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 458 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 7
- Хүндэвтэр 128
- Хүнд 56
- Нэн хүнд 12 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.