Одоогийн байдлаар Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 15-24 метр хүрч салхилж байна.
Энэ хүчтэй салхины аюултай үзэгдэл өнөө шөнө Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өверхангайн нутаг, Дундговь, Өмнөговийн баруун хүртэл үргэлжилж, хүчтэй шороон шуурга шуурна.
Маргааш өдөртөө Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутаг, Төв, Хэнтий, Сүхбаатарын өмнөд хэсгээр хүчтэй шороон шуурга үргэлжилж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурна.
Нутгийн хойд хэсгээр ялангуяа Булган, Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурна. Мөн ихэнх нутгаар маргааш нэлээд сэрүүсэж, салхи шуургатай байхаар байна.