Өнөө шөнө маргааш өдөр салхи баруун хойноос секундэд 8-13 метр хүрч цасан шуурга шуурна.
2022 оны дөрөвдүгээр сарын 24-ний 20 цагаас 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
СЭЛЭНГЭ АЙМГИЙН НУТГААР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.
СҮХБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
2022 оны 4 дүгээр сарын 26-наас 2022 оны 4 дүгээр сарын 30-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Энэ хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, шороон болон цасан шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.