Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 23 цагт халдварын 50 тохиолдол /Улаанбаатарт 35, орон нутагт 15, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 209 хүний
- 10 нь хүүхэд,
- 2 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 426 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 5
- Хүндэвтэр 133
- Хүнд 51
- Нэн хүнд 20 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.