ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМЯ: Биеийн байдал нь маш хүнд 14 хүн эмнэлэгт эмчлүүлж байна

O.Admin
2022-04-27

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 23 цагт халдварын 67 тохиолдол /Улаанбаатарт 50, орон нутагт 17, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна.

Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.

  • Хэвтэн эмчлүүлж буй 219 хүний
  • 16 нь хүүхэд,
  • 2 нь жирэмсэн эмэгтэй байна.

Гэрийн хяналтад 438 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:

  • Хөнгөн 5
  • Хүндэвтэр 137
  • Хүнд 63
  • Нэн хүнд 14 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.