Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 23 цагт халдварын 42 тохиолдол /Улаанбаатарт 21, орон нутагт 21, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 224 хүний
- 16 нь хүүхэд,
- 2 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 494 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 7
- Хүндэвтэр 148
- Хүнд 58
- Нэн хүнд 11 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.