БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Эрээний боомт дахин тодорхойгүй хугацаагаар хаагдлаа гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл өгөхдөө "Чингэлэгт тээвэр хэвийн явж байгаа" гэсэн мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Эрээн чингэлэг тээвэр хэвийн явагдаж байна. Тээвэр зогссон гэж буруу мэдээлэл яваад байна. Холбогдох хүмүүсээс нь тодрууллаа. Үдээс өмнө Хятадын тал чингэлэг болон импортын тээврийн хэрэгслийг 0 цэгт байршуулах үйл ажиллагаа хийгдсэн бөгөөд Монголын тал 13 цагаас 0 цэгт ажиллаж эхэлдэг. Яг одоо талбай дээр 100 чингэлэг байна. 40 тн 52, 20 тн 48 чингэлэг байна. Гаалийн бүрдүүлэлт хийгээд гарахад бэлтгэж байгаа" хэмээлээ.