Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хүүхэд жолоодож явсан автомашин онхолдож, хоёр хүн газар дээрээ нас барж, гурван хүүхэд, хоёр том хүн гэмтэж бэртсэн ноцтой осол гарчээ.
Хэргийн газрын урьдчилсан дүгнэлтээр автомашины эзэмшигч 46 настай эрэгтэй Э нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас жолоогоо насанд хүрээгүй буюу 16 настай хүүхдэд шилжүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж.
Ослын улмаас 16 настай М, 46 настай Э нар амиа алдаж, 2-12 насны гурван хүүхэд, хоёр том хүнд ноцтой бэртжээ. Хэргийг харьяа сум, аймгийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Иргэн та архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон зам даваа саадтай газар бусдад жолоо шилжүүлэхгүй байх, тэр тусмаа насанд хүрээгүй хүүхдэд жолоо шилжүүлэхгүй байхыг цагдаагийн албан хаагчид анхааруулж байна.