ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхэд алга болсон хэмээн хуурамч дуудлага өгсөн эмэгтэйг 50 төгрөгөөр торгожээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-06-21

Өчигдөр орой сошиал орчинд нэгэн эмэгтэй "Гадаа тоглоомын талбайд тоглож байсан хүүхэд маань алга болчихлоо. Хамт тоглож байсан хүүхдүүд нь автомашинтай хүн аваад явсан гэж хэллээ" хэмээн зар оруулж, олон нийтийг багагүй сандаргасан билээ. 

Тэгвэл дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид очиход хүүхэд найзындаа тоглож байсан бөгөөд найзындаа байгаа гэдгийг аав нь мэдэж байжээ. Улмаар тухайн эмэгтэйг цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулж, хуурамч дуудлага өгсөн хэмээн Зөрчлийн тухай хуулийн дагуу 50 мянган төгрөгөөр торгожээ.

Сошиал орчинд эмэгтэйг хандалт авах гэж ийм мэдээлэл орууллаа хэмээн буруутгах хандлага байгаа ч эмэгтэй найзындаа тоглохоор орсныг нь мэдээгүйгээс ийм асуудал үүсгэсэн бололтой.