ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчнийг олон улсын хэмжээний эрүүл мэндийн гамшгаар зарлав

O.Admin
2022-07-24

Олон улс оронд халдвар нь бүртгэгдээд байгаа сармагчны цэцэг өвчнийг дэлхий нийтийг хамарсан эрүүл мэндийн гамшигт тооцох шийдвэрийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өчигдөр гаргалаа.

ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус "Сармагчны цэцэг өвчин хамгийн аюултай өвчний ангилалд багтаж байна. Сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдол дэлхийн 75 улсад 16,000 гаруй хүнээс илрээд байна. Энэхүү халдварын улмаас амиа алдсан хүний тоо тав хүрчээ. Хэдийгээр халдварын тохиолдол, нас баралтын тоо харьцангуй цөөн, хүндрэх эрсдэл бага байгаа ч вирусийн тархалтын хурд өндөр байгаа нь хамгийн аюултай өвчний ангилалд оруулах үндэслэл болсныг" хэлжээ.