ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Лавлах: Цэцэрлэгт хүүхдээ хамруулахаар бол 24-нөөс өмнө хаягаа шилжүүлсэн байх шаардлагатай

O.Admin
2022-08-11

С.САРУУЛ

Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой эцэг, эхчүүдийн асууж буй нийтлэг найман асуултын хариултыг хүргэж байна.

-E-Mongolia аппликэйшн ашиглах боломжгүй бол хэрхэн бүртгүүлэх вэ?

- Та өөрт ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэг дээр очиж, дэмжих багийн тусламжтайгаар хүсэлтээ илгээлгэх боломжтой. (Хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай)

- Хүүхдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү үйлчилгээг авах шаардлагатай бол хаана хандах вэ?

- Хэрвээ хүүхдийн асран хамгаалагч /Өвөө, эмээ, ах, эгч гэх мэт/ тухайн үйлчилгээг авах шаардлагатай тохиолдолд өөрийн болон хүүхдийн бичиг баримтыг бүрдүүлэн өөрт ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэг дээр очиж дэмжих багийн тусламжтайгаар хүсэлтээ илгээлгэх боломжтой.

- Өнгөрсөн жил цэцэрлэгт явж байсан хүүхдийг дахин бүртгүүлэх үү?

-  e-mongolia.mn системийн “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт”  үйлчилгээгээр  “Одоо суралцаж байгаа цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулна” гэсэн сонголтыг хийж хүсэлтээ илгээснээр таны хүүхэд одоогийн сурч буй цэцэрлэгт үргэлжлүүлэн суралцах боломжтой.

- Өмнөх жилүүдэд хяналтын тоонд багтаагүй хүүхдийг бүртгүүлж болох уу?

-  e-mongolia.mn системийн “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” үйлчилгээгээр цэцэрлэгт хамруулах хүсэлтээ илгээж болно.

- Одоо хувийн цэцэрлэгт байгаа хүүхдийг улсын цэцэрлэг рүү шилжүүлж болох уу?

- e-mongolia.mn системийн “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” үйлчилгээнд “Одоо суралцаж байгаа цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулахгүй” гэсэн сонголтыг хийж хүсэлтээ илгээснээр таны хүүхдэд боломжит сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үе шаттай санал болгохыг анхаарна уу.

-Орон нутгийн хаягтай болон түр оршин суугч иргэд хүүхдээ хэрхэн цэцэрлэгт хамруулах вэ?

- Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд  оршин суугаа хорооны улсын бүртгэлийн ажилтанд хандаж наймдугаар сарын 24-ний 17:00 цагаас өмнө хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийсэн байх  шаардлагатай.

- Хувийн цэцэрлэгт өгөх гэж байгаа бол хаягаа шилжүүлэх шаардлагатай юу?

- Шаардлагагүй.

- Хүүхдээ ямар цэцэрлэгт хуваарилагдсанаа хэрхэн мэдэх вэ?

- 2022.08.26-наас хойш бүртгэлтэй утасны дугаар мессежээр мэдээлнэ.