Өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ны өдрийн 08 цагийн үед Хилийн цэргийн 0306 дугаар ангийн хилийн цэргийн ... дугаар салбарын орлогч, ахлах дэслэгч М зэвсгийн осол гаргаж, биедээ гэмтэл учруулсан байна.
Тухайн алба хаагчийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд ХХЕГ, ТТАХНЭ-ээс томилогдсон бүлэг нисэх онгоцоор татан авч, эмнэлгийн тусламж үзүүлэх арга хэмжээг авч байгаа аж. Хуулийн байгууллага уг хэрэг дээр ажиллаж буй бөгөөд дүгнэлт тун удахгүй гарах юм байна.
Сүүлийн өдрүүдэд хилийн цэргийн албан хаагчид өөрийгөө гэмтээх, амиа хорлох, учир битүүлгээр амиа алдах, ходоод нь цоорч нас барах, усанд эндэх зэргээр осолдож буй бөгөөд эрүүл саруул цэрэгт явсан хүүгээ эрэмдэг болгож, эсвэл шарилыг нь хүлээж авах болсонд эцэг эхчүүд эгдүүцсээр байгаа юм. Энэ салбарт сахилга хариуцлага, сэтгэлзүйн эмчилгээ, дэг журам алга болсныг энэ мэт хэргүүд харуулсаар байхад салбарын сайд нь таг дүлий хандаж, хариуцлагын асуудлыг ч хөндөхгүй явсаар байна.