Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэл энэ сарын 10-24-ний өдрүүдэд явагдсан. Бүртгэлд нийт 111,595 хүүхэд хамрагдсан бөгөөд хүсэлт илгээсэн иргэдийн мэдээллийг нэгтгэж дууссан талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Тэрбээр "Өнөөдрөөс эхлэн таны хүүхэд аль цэцэрлэгт хуваарилагдсан талаар мэдээллийг таны утсанд мессежээр илгээх болно. Хуваарилагдсан талаар мэдээлэл ирмэгц тухайн цэцэрлэгтээ очиж гэрээ байгуулна уу" гэв.