Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, "Sunday" худалдааны төвийн өмнөх замд өнөөдөр 15:36 цагийн орчимд зам тээврийн осол гарчээ.
Тодруулбал хөдөлгөөнд оролцож явсан "Приус" маркийн автомашины жолооч явган хүний замаар зорчиж байсан гурван хүүхдийг мөргөжээ. Ослыг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Хичээл шинэ жил эхлэхтэй холбогдуулан орон нутгаас нийслэл хот руу зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Иймд жолооч, зорчигчид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.