ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргажээ

O.Admin
2022-09-07

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан Орос Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсныг тус сургуулийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгаланд мэдэгдэж, салбарын сайдын тушаалыг гардуулан өглөө.

Тэрбээр, "Ж.Соронзон нь Монгол Улсын Засгийн газрын бодлого чиглэлийг зөрчсөн гэж дүгнэж байна. Мөн Үндсэн хуулиар олгосон "...хүнийг яс үндэс, гарал угсаагаар нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд ТУЗ-ийн даргын хувьд та Оросын талтай ойлголцож энэ асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг ЗГХЭГ-ын даргын хувьд үүрэг чиглэл болгож байна" хэмээжээ. Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус үйлдлийг сэтгүүлч С.Будрагчаа өнгөрсөн хугацаанд баримттай илчлэн гаргасан бөгөөд хамгийн сүүлд түүнийг ажилтантайгаа зүй бус харьцсанаас үүдэн нэг ажилтан нь харвасан талаар мэдээлэл бэлтгэсэн.

Үүнээс үүдэн Ж.Соронзон гэгч хоёрхон хэвлэл дуудаж ярилцлага өгөхдөө "С.Будрагчаа нь ээж нь архичин. Өнчин өрөөсөн ядуу, өвөө, эмээтэйгээ өссөн учраас мөнгөнд дуртай болчихсон" гэх мэтээр гадуурхаж, дээрэлхсэн өнгөөөр ярьсан билээ. Эндээс үүдэн уг асуудал өндрөө авч, ийнхүү албан тушаалаасаа бууж байна.