ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НАТО-той тулалдах цэрэг элсүүлж байна гэх мэдээлэлд няцаалт өгнө

O.Admin
2022-09-16

Өчигдөр буюу 2022 оны есдүгээр сарын 15-ны өдөр буюу өчигдөр цахим орчинд Монгол, ОХУ-ын Батлан хамгаалах яамдын логог ашиглан, гадаадад сайн дурын гэрээт цэрэг татна гэх хуурамч мэдээлэл гарсан билээ.

Өөрөөр хэлбэл, "Луганск, Донецкийн бүгд найрамдах улсад явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаанд НАТО-гийн эсрэг тулалдах цэрэг элсүүлж байна, Орос ахан дүүстэйгээ цуг мөр зэрэгцэн тулалдахыг хүсэж байна" гэсэн утга бүхий зар байршуулж, улмаар үүндээ Монгол Улсын Батлан хамгаалах яамны лого ашигласан асуудалтай холбогдуулан Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар 11.00 цагт Офицеруудын ордны "Соёмбо" тэнхимд мэдээлэл хийнэ.