Бизнесмэн Б.Нямтайшир буюу МАК группын зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон ч бүтээн байгуулалтын ажлыг орон нутагт болон Улаанбаатар хотод хийдэг.
Тэгвэл тус групп Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 960 хүүхэд суралцах шинэ сургуулийг 11.1 тэрбум төгрөгөөр ашиглалтад оруулжээ.
Тус сургуульд тулгуур эрхтний бэрхшээлтэй нэг сурагч суралцдаг юм байна. Тиймээс тус сурагчид зориулан зургаа бага зэрэг өөрчлөн лифт хийж өгчээ. Мөн Б.Нямтайширын аав Т.Бямбаагийн нэрэмжит болгосон аж. Группын удирдлагуудад сумын хүүхдүүд, багш нарынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Тус компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд Ерөө сумын сургуулиас гадна Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль, 120 хүүхдийн дотуур байр, хүүхэд, залуучуудын соёл, спортын төв, Дорноговь аймгийн Даланжаргал суманд 120 хүүхдийн цэцэрлэгийг өөрийн хөрөнгөөр барьсан байна.