ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Алга болсон хоёр настай охин эсэн мэнд олджээ

O.Admin
2022-09-19

Увс аймгийн Улаангом сумын наймдугаар багийн Бага нуур гэдэг газарт гэрийнхээ гадаа тоглож байсан бага насны хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 18-ны өдрийн 20:50 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн хоёр настай охиныг есдүгээр сарын 18-ны өдрийн 21:10 цагаас эхлэн эрэн хайж байсан.

Тэгвэл охиныг алга болсон газраас 8 км зайд орших Шат гэх газраас өнөөдөр өглөө буюу есдүгээр сарын 19-ний 10:20 цагт /Орон нутгийн цагаар/ Увс аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгссайхан олж, эрүүл мэндийн байгууллага болон гэр бүлийнхэнд хүлээлгэж өгсөн байна. Хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа аж.