ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Загджав генерал цусны хорт хавдар тусаагүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-10-07

Наадмын өмнөхөн бригадын генерал цолоо аваад буй ШШГЕГ-ын дарга Д.Загджав хэдхэн өдрийн өмнө цусны цочмог хавдраар оношлогдож, яаралтай эмчилгээнд явахаар болсон гэх мэдээлэл өнөөдөр сошиал орчинд цацагдсан билээ. 

Өөрөөр хэлбэл, генералын эмчилгээнд 610 сая төгрөг шаардлагатай болсон учраас сайхан сэтгэлт ард түмнээсээ хандив гуйж байна хэмээгээд эхнэрийнх нь дансыг байршуулсан мэдээлэл гарсан. Тэгвэл ШШГЕГ-ын хэвлэл мэдээллийн төлөөлөгч нь энэхүү хандивын мэдээ худлаа гэдгийг мэдэгдлээ. Д.Загджав генерал ажил үүргээ хэвийн явуулж байгаа бөгөөд ямар нэг хандив явуулаагүй гэдгийг мэдэгдсэн юм.