ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төв талбайн зүүн урд уулзвараас Маршалын гүүр хүртэлх замын хөдөлгөөнийг хаана

O.Admin
2022-10-10

Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри аравдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Үүнтэй холбоотойгоор аравдугаар сарын 10-ны 18:00-21:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн зүүн урд уулзвараас Маршалын гүүр хүртэлх авто зам дагуух Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжны авто замын хөдөлгөөнийг зочин, төлөөлөгчдийн зорчих үед бүрэн хаахаар болжээ. 

Энэ үеэр хамгаалалт, зохицуулалт явагдах тул замын хөдөлгөөнд оролцогчид дээрх авто замуудыг сонгон зорчихгүй байхыг анхаарна уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.