ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Жавхлан: Миний дүү ББСБ-тай холбоотой байсан нь үнэн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-10-21

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхланг өөрийн хамаарал бүхий банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан Хөгжлийн банкнаас зээл авч, эргээд түүнийгээ өндөр хүүтэйгээр зээлүүлж, мөнгө угаасан гэх асуудлыг хөндсөн билээ.

Тэгвэл өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан энэ асуудалд тайлбар өглөө. Тэрбээр, “Би гадаадад томилолттой байгаад ирлээ. Гэтэл араар ийм асуудал яригдсан байна. Өнөөдөр ч мөн яригдсан учраас албан ёсоор тайлбар өгөх нь зөв гэж үзлээ. Би Дархан хотод төрж өссөн хүн. Дарханаар харьяалагдаж байгаа хоёр компани байна лээ. Нэг нь “Дархан минж”. Энэ компани миний оролцоогүй унаж босоод 20 гаран жил явсан. Дархан хотын нүүр царай болж явдаг, миний ямар ч оролцоо байхгүй.

Нэг нь “Ган хүдэр” компани. Хөгжлийн банкнаас зээл авч байхад миний оролцоо огт байхгүй байсан. Дэд сайд байсан Ш.Лхамсүрэнгийн "Мон дулаан" компанитай холбосон байна лээ. Гүтгэлэгт бас хэмжээ байх ёстой. 900 тэрбум гэдэг бол хэтэрхий тоо шүү. Санхүүгийн хүн атлаа төөрч будилсан байх. Хамгийн ихдээ 500 сая төгрөгийн зээл олгодог юм билээ. Манай дүү харин “Жэт финанс” ББСБ-д оролцоотой байсан нь үнэн. 2020 онд болиулсан. 2012 оноос эхлэн 2018 он хүртэл бага хэмжээний зээл авч байсан түүхтэй юм билээ. 900 тэрбум яаж гарч ирснийг огтхон ч ойлгохгүй байна” гэжээ.

Мөн өөрийнхөө найз нөхдөд нөлөөлсөн асуудал байхгүй, найз нь Хөгжлийн банкнаас зээл аваад шалгуулж байгаа ч үүнд хамаарал байхгүй учраас шалгуулахад асуудлал алга гэв.