ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Жолооны эрх сэргээнэ, ангилал ахиулна” хэмээн залилдаг этгээдийг баривчиллаа

O.Admin
2022-10-27

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд явуулж буй “Илрүүлэлт-оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Эрэн сурвалжлах чиглэлээр алга болсон хүн 2, мал 3, оргодол этгээд 2, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 6, тээврийн хэрэгсэл 4, цогцос 1, шүүхээс даалгасан хүн 16, эд зүйл арвыг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааны явцад 47 хэргийг илрүүлжээ.

Энэ арга хэмжээний хүрээнд илрүүлсэн онцлог хэргээс дурдвал, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэс болон Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан О гэгчийг энэ сарын 23-нд 23:20 цагт Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Хэнтий аймаг дахь цагдаагийн газрынхан хамтран Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ. Тухайн этгээд “жолооны эрх сэргээнэ, ангилал ахиулна” гэж иргэдийг залилдаг байжээ.

Түүнчлэн дээрхтэй ижил төстэй аргаар үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээллийг 80464044 дугаарын утсанд өгч цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг уриаллаа.