Манай улсад 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Ковид19 халдварын батлагдсан нийт тохиолдол 998,627 болжээ. Өнгөрсөн долоо хоногт 357 шинэ тохиолдол бүртгэгдэж, долоо хоногт бүртгэгдсэн тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 114 тохиолдлоор нэмэгдсэн байна. Батлагдсан тохиолдлын 87.9 хувьд шинж тэмдэг илэрсэн бол 12.1 хувьд нь шинж тэмдэггүй байна. Хоолой өвдөх, хуурай ханиалгах, толгой өвдөх, хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх шинж тэмдэг давамгайлж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 157 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 26.8 хувь нь хүнд, 72 нь хүндэвтэр, 1.2 хувь нь хөнгөн байна. Улсын хэмжээнд 332,278 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлснээс 16,445 буюу 4.5 хувь нь ХӨСҮТ-д эмчлүүлсэн бол 4,416 хүн ХӨСҮТ-ийн амбулаториор үйлчлүүлжээ.