Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Сонсголонгийн гүүрэн дээр дөнгөж сая автобус шатжээ. Гал голын хаалга орчмоос эхэлж гарсан бөгөөд зорчигчтой явж байсан эсэх талаар одоогоор мэдээлэл алга байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Сүүлийн үед тээвэрт явж байсан автобуснууд шатах нь ихэссэн бөгөөд ашиглалтын хугацаа дууссан автобуснуудад парк шинэчлэл хийж чадаагүйгээс ийм асуудал үүссээр байгаа юм.