Дархан-Уул аймаг, Дархан сум "Оюуны ирээдүй" сургуулийн А байранд газ алдсан юм шиг байна гэсэн мэдээллийг энэ сарын 08-ны 11:05-т тус аймгийн Онцгой байдлын хэлтэс авч шалгалтын ажиллагааг явуулсан талаарх мэдээлэл цацагдсан билээ.
Тэгвэл цагдаа хууль хяналтынхан хэргийн газарт ажиллаж, тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй “С, эмэгтэй “Э” нар нь БНХАУ-д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлагыг их завсарлагааны үеэр 1 давхарын цайны газрын коридорт нэг удаа цацсан нь камерийн бичлэг болон эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа өөрсдөө зааж өгсөн байдлаар тогтоогдсон байна.
Нулимс асгаруулагчаас үүдэн 30 гаруй хүүхэд, зургаан том хүн хордож эмнэлгийн тусламж авсан бөгөөд хоёр хүний биеийн байдал тааруу эрчимт эмчилгээ хийлгэж байгаа гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн билээ.