ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Нямбаатар: Гадаад паспортоо өөрсдөө хэвлэнэ

O.Admin
2022-11-18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд өнөөдөр Архивчдын анхдугаар чуулган болж байна. Учир нь үндэсний өв уламжлалыг эрхэмлэж, иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн, мэргэшсэн, чадварлаг хүний нөөцөд суурилсан цахим архив бүрдүүлэх эрхэм зорилготой архивын салбарын 95 жилийн ой тохиож байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ. Мөн архивын салбарын хүний нөөц бүрдүүлэлтэд анхааран ажиллахын зэрэгцээ улс үндэстнийхээ тусгаар тогтолын баталгаа, үнэт өвийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх хариуцлагатай үйл хэрэг гэдгийг онцоллоо. 

Мөн энэ үеэр тэрбээр "Гадаад паспортоо өөрсдөө хэвлэнэ. Зураг төсөл нь батлагдсан. Мөн цахим гадаад паспортыг Монгол Улсын иргэн бүрт олгох ажлыг ирэх жил эхлүүлнэ. Олон улсын иргэний нийгмийн байгууллагын гишүүдийн хувьд харилцан интеграцтай эхлүүлнэ. Ирэх оны нэгдүгээр улиралд анхны зорчигч анхны цахим паспортоор үйлчлүүлнэ" гэжээ.